Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар үүрэгт ажилдаа орлоо
Ц.Баатархүү сайд асаны хувьд төрийн ажил тасралтгүй, залгамж холбоотой байх нь чухал гэдгийг онцолж, өнгөрсөн хугацаанд боловсруулсан:
“Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”
Сансрын тухай анхдагч хуулийн төсөл зэрэг өргөн барихаар төлөвлөж буй 14 хуулийн төсөл болон бодлогын баримт бичгийг хүлээлгэн өглөө.
Мөн Э.Батшугар сайдад амжилт хүсэж, шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар IT-ийн компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт үзүүлэх журмын төслийг батлуулах ажлыг үргэлжлүүлэхийг захилаа.
