Амьдрахад хамгийн таатай хотуудын энэ оны жагсаалтын нэгдүгээрт Данийн нийслэл оржээ. EIU дэлхийн 173 хотыг эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, тогтвортой байдал, дэд бүтэц болон хүрээлэн буй орчин зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр үнэлэн эрэмбэлсэн байна.
Копенхаген хот тогтвортой байдал, боловсрол, дэд бүтцийн хувьд хамгийн өндөр оноо авснаар уг жагсаалтыг тэргүүлжээ. Харин Вена хот хоёрдугаар байрт, Швейцарын Цюрих гуравдугаарт шалгарчээ. Цаашлаад, Австралийн Мельбурн дөрөвдүгээр байраа хадгалсан бол Швейцарын Женев хот тавдугаарт бичигдлээ.
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2025 оны жагсаалт:
1. Копенхаген, Дани

2. Вена, Австри

2. Цюрих, Швейцар

4. Мельбурн, Австрали

5. Женев, Швейцар

6. Сидней, Австрали

7. Осака, Япон

7. Окленд, Шинэ Зеланд

9. Аделаида, Австрали

10. Ванкувер, Канад
