Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Япон Улсын Гадаад хэргийн сайд баярын захидал илгээв

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Ивая 6 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт улиран томилогдсонд баяр хүргэж захидал ирүүлэв.

Тэрбээр, “Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажлуудыг тууштайгаар хамтран урагшлуулах хүсэл эрмэлзэлтэй буйгаа илэрхийлэв.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Ивая энэхүү захидалдаа Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатны энэ оны 7 дугаар сард Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж буй төрийн айлчлал нь түүхэн, тэмдэглэлт үйл явдал болж, хоёр улсын найрсаг харилцаа улам бүр бэхжихэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.