Ихэнх нутгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг, Алтайн өвөр говь, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21-+26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +31-+36 градус, бусад нутгаар +26-+31 градус дулаан байна.
Нутгийн төв хэсгээр өнөөдөр +30 градусыг давж хална. Алтай, Хангайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.
