Говь-Алтайн нийт нутгийн 48.7 хувьд зуншлага сайн байна

Зургаадугаар сарын 20-ны байдлаар Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалт, зуншлага нийт нутгийн 48,7 хувьд сайн байна.

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс тус аймгийн нийт нутгийн бэлчээрийн ургамлын гаралт өнөөгийн байдлаар ямар байгаа тухай танилцууллаа. Нийт нутгийн 48,7 хувь буюу Есөнбулаг, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Гуулин тосгон, Дэлгэр, Төгрөг, Халиун суманд зуншлага сайн буюу бэлчээрийн ургамлын ургалт сайн байна. 

Харин Тонхил, Тоорой тосгон, Дарив, Жаргалан, Шарга, Цогт Чандмань, Эрдэнэ сумдын нийт нутаг, Бугат, Алтай сумын зарим нутгаар буюу 43.4 хувьд дунд зэрэг, ургалт удаашралтай, 7.9 хувь буюу Тайшир, Цээл сумын нийт нутгаар, Алтай сумын зарим нутгаар муу үнэлгээтэй гарсан байна.

Одоогоор малын усан хангамж сайн, тарга хүч дунд зэрэг байгаа гэж мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.