Өвөрхангай аймгийн иргэд хортой нөхцөлд ажиллагсдыг эрт тэтгэвэрт гаргах асуудлаар хууль санаачлахыг санал болголоо

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Өвөрхангай аймгийн Хархорин болон Чулуут сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж, төрөөс явуулж буй бодлого шийдвэрийн талаар мэлээлэл өглөө. Мөн сумын иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.

Хархорин сумын иргэдээс гарсан санал хүсэлтийг онцолбол:

  • Малчны тухай хуультай холбогдуулан малчныг сонсох өдрийг хэрэгжүүлж эхлэх, тус хуулийн хэрэгжилтэд анхаарах,
  • Орон сууцжуулах хөтөлбөрт ахмад настныг хөнгөлөлттэй болон түрээсийн нөхцөлөөр хамруулах боломжийг судлах,
  • Ерөнхий Боловсролын Номын хүрдэн сургуулийн спорт заалны өргөтгөлийг ирэх оны төсөвт тусгах, мөн Орхон ЕБС-ийн засварын санхүүжилтийг шийдвэрлэх,
  • Уурын зуух, утааны асуудалд анхаарах, шийдвэрлэх арга хэмжээ авах зэрэг хүсэлтийг гаргалаа.

Өвөрхангай аймгийн Чулуут сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзахад дараах саналууд гарсан байна.

Иргэдийн зүгээс:

  • Хортой хүнд нөхцөлд ажиллаж буй галч, бензин түгээгч зэрэг хүмүүст эрт тэтгэвэрт гарах эрх олгох асуудлаар хууль санаачилж ажиллах
  • Модны хүр хорхойн устгал хангалтгүй хийгдсэн,
  • Төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх,
  • Малын гаралтай түүхий эд болон махны үнэ муу байгаад анхаарах,
  • Иргэд ойн унаанги ашиглах эрхтэй байхыг санал болгож байна.

Мөн сумын сургуулийн удирдлага болон багш нарын зүгээс тавьсан саналыг онцолбол:

  • Хими, биологийн багш нар дутагдалтай байгаад анхаарах,
  • Сургуулийн гадна тохижилтыг шийдвэрлэх,
  • Хуулиар заасан хүүхдийн Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
  • Хотоос шилжин суурьшиж байгаа төрийн албан хаагч нарт төрөөс дэмжлэг хомс байгаад анхаарах зэрэг асуудлыг танилцуулж, анхаарч ажиллахыг хүслээ.
Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.