Яамдын дарга нарын тоог 84-өөр цөөлнө

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар хэмнэлтийг төрөөс эхлүүлэх бодлого баримталж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Энэ хүрээнд яамдын удирдах албан тушаалтны тоо өмнөх түвшнээс 31 хувиар буурна.

Яамдын 138 газрыг 109 болгож, яамдын хэлтэс 132 байсныг 77 болгон цөөлж байна. Яамдын газар, хэлтсийн дарга 270 байсныг 186 болгох аж.

Мөн үрэлгэн бүтэцтэй зарим эрчим хүчний компаниудыг нэгтгэн зохион байгуулж, зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхээр тогтлоо.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.