УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар СБД-ийн иргэдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 9-р сарын 26-нд Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Энэ үеэр зам тээврийн салбарт олон жил ажилласан ахмад тээвэрчин Г.Даваасүрэнд төрийн дээд “Алтан гадас” одон гардуулав. Мөн тус дүүргийн иргэн Ө.Лийдааг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 10, 17-р хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулж санаачилж буй хуулиудаа танилцуулан, хийсэн ажлаа тайлагналаа. Энэхүү уулзалтыг СБД-ийн төлөөлөгч нартай хамтран зохион байгуулсныг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.