Зорилтот бүс нутагт хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явууллаа

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамтарсан дөрвөн экспедиц нэгдсэн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж, 12 ширхэг борооны пуужингаар цаг агаар зориудаар амжилттай нөлөөлжээ.

Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын албан даалгаврыг хэрэгжүүлж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Ажиллагааны үр дүнд Ерөө суманд асаж байгаа түймрийн голомтоос 20-30 км-т бороо орж үүлний масс түймрийн голомт руу шилжсэн байдалтай байна.

Мөн нийслэлийн Засаг даргын тамгын газрын хүсэлтээр “Хүй долоон худаг” орчимд ЦУОШГ-ын хур тунадас нэмэгдүүлэх экспедиц ажиллаж зургаан ширхэг борооны пуужин харвалаа. Агаарын халалт, хуурайшилттай, үүлний шилжилт хурдан байсан хэдий ч амжилттай нөлөөлж зорилтот бүс нутагт хур тунадас нэмэгдүүлээд байгаа аж. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.