Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” -ын Их насны морьдын уралдаанд 163 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэж Говь-Алтай аймгийн Цээл сумын Ч.Хаш-Эрдэнийн буган халтар түрүү магнайд хурдалж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Т.Амаржаргалын хул, хүрээтэй жинс аман хүзүүдлээ.

Харин Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Б.Баярсайханы хээр, саран дэвсгэртэй галтай загас зүсмийн морь айргийн гуравт орж ирэв. Айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ч.Ганцогтын халтар, загас зүсмийн морь хурдалсан бол айргийн тавд нийслэлийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын У.Мөнхсүхийн хээр морь хурдалж, наадамчин олныг баясгав.
