Говийн зүүн хойд, зүүн аймгуудын зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно

Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 

Баруун аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр +19-+24 градус, говийн бүс нутгаар +32- +37 градус, бусад нутгаар +26-+31 градус дулаан байна.  

Зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул, болзошгүй аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, уруйн үер, гол мөрний үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.