Монгол улсын Гавьяат тамирчин цол хүртэж буй хамгийн залуу тамирчин Н.Нандинхүсэлийн тухай хүргэе.
2007 онд нийслэл Улаанбаатар хотод мэндэлсэн тэрбээр Улсын нэгдүгээр сургуульд суралцаж төгссөн. Түүний гэр бүлийнхэн нь спортод их хайртай хүмүүс байдаг бөгөөд багаасаа аав ээжтэйгээ зурагтаар NBA үзэж, ахтайгаа шийдэн дээр сагс тоглож өссөн учир сагсан бөмбөгийн спортод маш их хайртай болсон тухайгаа дурдаж байжээ.
Анх 14 настайдаа үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж хоёр жилийн дараагаас “Улаанбаатар Амазонс” багт тоглож эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн долоо хоногт улсын төв талбайд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн 3х3 ДАШТ-нд Монгол улсын эмэгтэй шигшээ баг мөнгөн медальд хүртсэнд Н.Нандинхүсэлийн нөлөө тун их.
Түүний өсвөр үеийн амжилтаас дурдвал 2022 онд Монголын U18 шигшээ багт оролцож, Азийн “В” зэрэглэлийн U18 тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, 2023 онд болсон 3×3 U18 дэлхийн аваргын тоглолтын эхний өдрийн дараа хамгийн өндөр оноотой эмэгтэй тоглогч болж байв.
Тэрбээр АНУ-д сагсан бөмбөгийн Spire академид суралцсан нь түүнд үнэтэй туршлага хуримтлуулахад нь ихээхэн хувь нэмэр болсон талаараа ярьж байсан. Мөн саяхны нэгэн ярилцлагадаа “Монгол гэдэг багийг басаж, хүндлэлгүй ханддаг байсан учраас хожихыг маш их хүссэн”, “Цаашид мөнгөн медалиар хязгаарлагдахгүй, том амжилтуудыг гаргамаар байна” гэсэн юм.
Н. Нандинхүсэл нь 3х3 төрлийн дэлхийн чансаагаар 677 дугаар байрт, Монгол Улсын чансаагаар 30 дугаар байрт бичигдэж буй.


I like the valuable info you provide in your articles.
I will bookmark your blog and check again here frequently.
I am quite certain I will learn lots of new stuff right here!
Good luck for the next!
Feel free to surf to my blog post; 騎乗位