“Сэлэнгэ Таван хан ноён” клуб, “Хилчин” баг Идэрчүүдийн улсын аварга боллоо

Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

2025 оны 6-р сарын 24-30-ны өдрүүдэд Монголын Волейболын Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгуулагдлаа. Тус тэмцээн Дундговь аймгийн Засаг даргын ивээл дор, Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын газар, Монголын волейболын холбоо, Дундговь аймгийн волейболын холбоо хамтран зохион байгуулсан юм.

Тэмцээнд нийслэлийн 9 дүүргээс шалгарсан баг тамирчид болон 21 аймаг тус бүрийн салбар хорооны шигшээ багаас бүрдсэн нийт 42 баг 700  гаруй тамирчид долоон өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Эрэгтэйчүүдийн ангилалд “Сэлэнгэ Таван хан ноён” клуб аваргалсан бол эмэгтэйчүүдийн төрөлд “Хилчин” баг алтан медалийн эзэн болж, аваргын цомыг хүртлээ. Мөнгөн медалийн эзнээр эрэгтэй ангилалд “Баянгол Өргөө” клуб, эмэгтэй ангилалд “Уурхайчин-21” клуб шалгарсан бол хүрэл медалийг “Ноён спорт” клуб болон Ховд аймгийн Биеийн тамир, спортын газар (БТСГ)  хүртжээ.

Уг тэмцээнд 18 хүртэлх насны хүүхэд залуучууд оролцдог нь ирээдүйн шигшээ багийн гишүүд, мэргэжлийн тамирчид бэлтгэх чухал шат болдгоороо онцлог юм.

Сэтгүүлч: О.Удвал

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.