Хилчин спорт хорооны сорилго наадам боллоо


Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, Хилчин спорт хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бэсрэг наадам 07 дугаар сарын 03-нд амжилттай зохион байгуулагдлаа. Наадмын хүрээнд 64 бөхийн барилдаан болж аймгийн арслан, дэд ахлагч М.Эрхэмбаяр түрүүлж, аймгийн арслан, дэд ахлагч Д.Эрдэнэтулга үзүүрлэн, Монгол Улсын харцага, ахлах дэслэгч Д.Бат-Эрдэнэ, Монгол Улсын начин, ахлах ахлагч Б.Түмэндэмбэрэл нар их шөвөгт шалгарлаа. Үндэсний сурын харваанд 34 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн төрөлд, 1-р зэргийн харваач С.Бадамжунай I байр, Дотоод хэргийн их сургуулийн, Хилийн албаны сургуулийн тамирчин, дэд хурандаа Б.Ням-Очир II байр, спортын дэд мастер Г.Нармандах III байр, спортын дэд мастер С.Очирхуяг IV байр, 1-р зэргийн тамирчин Ч.Гунгаасамбуу V байрт шалгарав. Харин эмэгтэйчүүдийн харваанд МУ-ын Онч харваач, дэд ахлагч Б.Сүрэнжаргал I, спортын мастер П.Сумъяасүрэн II , Аймгийн мэргэн, спортын мастер Л.Гантуяа III, Дотоод хэргийн их сургуулийн, Хилийн албаны сургуулийн тамирчин, дэд хурандаа Г.Одон-Ертөнц IV, спортын мастер Т.Энхтуул V байр тус бүр эзлэв гэж ХХЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.