Дундговь аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүртээмжтэй наадам зохион байгуулна

Дундговь аймаг Үндэсний их баяр наадмын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрх тэгш наадах боломжийг өргөтгөж, автомашины хүртээмж бүхий үнэгүй зогсоол, тэргэнцэртэй явах зам, баяр наадмын хөтөлбөр болон үйл ажиллагааны схем зургийг харааны бэрхшээлтэй хүний брайлаар бэлтгэж, бөхийн барилдаан, нээлт, хаалтын үйл ажиллагааг цэнгэлдэх дотор хамгийн ойроос тухлан үзэх асрыг тусгайлан бэлтгэн, нээлтийн ажиллагааг мэргэжлийн дохионы хэлмэрчтэй дамжуулахаар зэхээд байна.

Иймд наадам үзэхээр ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах сайн дурын хүүхдүүдийг бүртгэж эхэллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.