Төрийн албан хаагчдын орон тоог 9%-иар цөөлж 261 тэрбум төгрөг хэмнэнэ

Монгол Улсын 2025 оны төсөв 33 их наядаар батлгдсан бөгөөд өдгөө төсвөөс хэд хэдэн зүйл дээр хэмнэлт хийж төсвөө тодотгох гэж байна.

Тэгвэл төсвийн тодотголоор дараах хэмнэлтүүдийг хийх аж.

-Төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад томилолтын зардал болон зочин төлөөлөгч хүлээн авах арга хэмжээг тэвчих замаар 4.5 тэрбум төгрөг хэмнэнэ.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй уялдуулан төсвийн ерөнхийлөн захирагч хооронд чиг үүрэг, бүтэц шилжүүлэх, татан буулгах замаар 8.4 тэрбум төгрөг хэмнэнэ.

-Төрийн албан хаагчдын орон тоог 9%-иар цөөлж 261 тэрбум төгрөг хэмнэнэ.

-Төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасын зардлыг бууруулж 76.8 тэрбум төгрөг хэмнэнэ.

-Төрийн үйлчилгээний үнэ нэмэхийг 2025 он дуустал хориглосон тул халаалтын үнийг өсгөх зардлыг бүрэн цуцалж, 121.9 тэрбум хэмнэнэ.

-Цахим шилжилтээр бичиг цаасаа багасгаж, тавилга, багаж хэрэгсэл худалдан авалгүйгээр төсвийн байгууллагуудад үйл ажиллагааны зардлын хэмнэлт 104.4 тэрбум төгрөг хэмнэнэ.

-Тээвэр, шатахуун, хичээл сургалтын зардлыг бууруулж 28.9 тэрбум төгрөг хэмнэнэ.

-Халаалтын тариф болон төрийн үйлчилгээний хураамжийг 2025 онд нэмэхгүй байхаар шийдвэрлэснээр 121.9 тэрбум төгрөг хэмнэнэ.

-Энэ онд хэрэгжиж эхлээгүй, үр ашиг нь тодорхойгүй 50 гаруй хөтөлбөр, арга хэмжээг царцааж 617.3 тэрбум төгрөг хэмнэнэ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.