Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито УСУГ-т зочиллоо

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитогийн төрийн айлчлал үргэлжилж байна.

Тэрбээр өчигдөр “Чингис хаан” хаан Үндэсний музей, Ус сувгийн удирдах газарт зочилж, “Гачууртын эх үүсвэр” төслийн үйл ажиллагаатай танилцав.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито ус судлалын шинжлэх ухааныг гүнзгий судалсан, байгаль орчны тулгамдсан асуудлаар олон улсын тавцанд дуу хоолойгоо илэрхийлж, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэгийн үнэт зүйлсийг тууштай дэмждэг Эрхэм юм.

Япон Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн дүнд Улаанбаатар хотын ундны ус цуглуулах, түгээх, хянах хүчин чадал үнэмлэхүй хэмжээгээр нэмэгдэж, техник, технологийн шинэчлэл, сайжруулалт хийгджээ.

Мөн тэрбээр “Чингис хаан” Үндэсний музейд зочлон, Монголын эзэнт гүрний түүх, өв соёлтой танилцаж хоёр орны соёлын харилцаа, харилцан хүндлэл, ойлголцлыг бататган, Япон Улсад хадгалагдаж буй Монголын түүхэн дурсгалуудын хуулбарыг олон нийтийн хүртээл болгож буй нь соёлын хамтын ажиллагааны мартагдашгүй бэлгэдэл болсон үйл явдал байв гэж ГХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.