Үндэсний их баяр наадмын Сур харваа эхэллээ


Монгол түмний эв нэгдлийн бэлгэдэл, эрийн гурван наадмын нэг эрхэм төрөл болох Сур харваа эхэлж, харваачид цэц мэргэнээ сорьж байна.
Энэ жилийн наадмын харваа Үндэсний сурын төрөлд 640 харваач, Урианхай сурын төрөлд 360 харваач, Буриад сурын төрөлд 240 харваач тус тус оролцож байгаа бол өчигдөр буюу долоодугаар сарын 8-ны өдөр өсвөрийн 400 харваач ур чадвараа сорин өрсөлджээ.

Энэ жилийн харвааны нэг онцлог нь өмнөх жилүүдээс ялгаатайгаар харваачдын тоонд квот тогтоохгүйгээр, нээлттэй оролцоог хангасан явдал байлаа. Харваачид уламжлалт болон бүс нутгийн онцлогийг шингээсэн арга барилаараа уралдаж, үзэгчдэд эх оронч уур амьсгал, уламжлал соёлыг мэдрүүлж байна.


Сэтгүүлч: О. Удвал

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.