П.Мөнхтулга: Жолооч даатгалын төлбөр авахад цагдаагийн тодорхойлолт шаардлагагүй болно

УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын санаачилсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өнөөдрийн хуралдаанаар батлагдлаа. 

Тэрээр “Зам тээврийн ослын 40 хувь нь маргах шаардлагагүй ослууд байдаг. Энэ хууль батлагдсанаар гар утсаа оролдож байгаад урд талын машинаа мөргөх, эгнээ байр солих үедээ мөргөлдөх, хүн бэртэж гэмтээгүй зэрэг маргах шаардлагагүй асуудалд цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр даатгалынхаа нөхөн төлбөрөө авах боломж бүрдэнэ. Даатгал руугаа зургаа илгээгээд бусдад хүндрэл учруулалгүй, асуудлаа шийдэх боломжтой.

Машин мөргөлдсөнөөр дунджаар 38 минут цагдаа ирэхийг хүлээдэг. Үүний ард бүтэн гудамжаараа түгжирдэг.

Даатгалын нөхөн төлбөрөөр нэмэлт орлого олж байгаа эдгээр иргэдийг анхаарч, хариуцлагатай жолоочийг бий болгох ёстой. Нэг ёсондоо хүнд суртлыг халж байна гэсэн үг. 

Даатгалын компаниудын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонссон. Жолооч нар даатгалын нөхөн төлбөрөө чирэгдэлгүй авснаар түгжрэл 25 хувиар буурна гэсэн тооцоо гарсан” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.