Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын начин, харцага цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.
МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:
- Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх Шаравдоржийн Отгонтөгс,
- Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх Мөнхжаргалын Бямбадорж.
МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:
- Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх Мөнхжаргалын Бэлгүтэй,
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Оюунгэрэлийн Наранбаатар.



