Монгол Улсын эмэгтэй шигшээ баг “FIBA Women’s Asia Cup 2025 Division B” тэмцээнд амжилттай оролцож, дөрөвдүгээр байр эзэллээ. Хүрэл медалийн төлөө тоглолтод Монголын баг Тайландын шигшээ багтай учраа таарч, 73:78 харьцаагаар ялагдсан юм. Энэ тоглолтод манай тамирчид сүүлийн мөч хүртэл хичээн зүтгэж, онооны зөрүүг бага байлгасан нь багийн тоглолтын чансаа өссөнийг харууллаа.
Тус тэмцээний финалд Хятадын Тайвань түрүүлж, А дивизонд дэвших эрхээ авсан бол Монгол Улсын баг Division B-ийн тэргүүн 4 байрт шалгарснаар 2027 оны Азийн аваргын Division B тэмцээнд урьдчилсан шатгүйгээр шууд оролцох эрхээ авч чадлаа.
Энэ нь Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн спортын хувьд түүхэн амжилтын нэг болж байна.
