Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ийн цуврал тэмцээний нэг болох “Улаанбаатар-2025” жүдо бөхийн “Их дуулга” энэ сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “AIC Steppe Arena”-д зохион байгуулагдана.

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор гуравдах удаагаа Монгол улсад зохион байгуулагдах гэж буй “Улаанбаатар Их дуулга ” тэмцээнд одоогоор 29 улсын эрэгтэй 148, эмэгтэй 99 нийт 247 тамирчин мэдүүлгээ өгөөд байна.Тус тэмцээнээр “Лос Анжелес 2028” олимпын эрхийн оноо болон дэлхийн чансааны оноо олгох юм.
Тус тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF), Монголын жүдо бөхийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хөгжлийн корпорац” болон Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, Биеийн тамир спортын улсын хороо хамтран зохион байгуулна.
Сэтгүүлч О.Удвал
