Говийн аялал жуулчлалын нэрийн хуудас болсон “Элсэн манхны баяр” долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ 2025 оны 8-р сарын 15-17-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй суманд орших байгалийн ховор тогтоц бүхий Хонгорын элс, Дуут манхны бэлд болно.
Энэ жилийн баяр өмнөх жилүүдийн адил сонирхолтой тэмцээн, урлаг соёлын арга хэмжээгээр дүүрэн байгаабөгөөд говийн гайхамшгийг таниулсан аялал жуулчлалынтомоохон арга хэмжээ юм.
Онцлох үйл ажиллагаа :
• Элсний авто уралдаан
• Дуут манхны оргил булаалдах тэмцээн
• Элсний волейболын тэмцээн
• Элсээр урлах бүтээл
• Ардын урлагийн тоглолт
• Гар урлалын үзэсгэлэн
Арга хэмжээний гол байршил болох Хонгорын элс ньӨмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг бөгөөд энэхүү эвент нь тус бүс нутгийг олонд таниулахын зэрэгцээ орон нутгийн эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг байна.
Сэтгүүлч: О.Удвал
