Архангай аймгийн Өндөр-Улаан сум “Хуванцар хэрэглээгүй сум” болох зорилгоо тууштай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд сумын нутгаар дайран өнгөрч буй аялагч, зорин ирж буй жуулчдад зориулсан нэгдсэн мэдээллийн самбарыг шинэчлэн, нэг өнгө төрхтэйгээр бий болгожээ.
Тус самбар нь байгаль орчинд ээлтэй, сумын онцлогийг илэрхийлсэн өнгө төрхтэй байхаас гадна, зорчигчдод зориулсан мэдээллийг ойлгомжтой, цэгцтэй байдлаар хүргэх зорилготой аж.
Өндөр-Улаан сумын удирдлагуудын хэлж буйгаар энэхүү самбар нь:
- Зочдын анхааралд өртөхүйц байгальд ээлтэй шийдэл байх,
- Мөн сумын нутаг дэвсгэрээр зорчигч аялагчдад гол мэдээллийг төвлөрүүлэн өгөх чухал хөтөч болж байна.
Сум орон нутгийн иргэдийн хувьд зөв хэрэглээ, байгаль хамгааллын талаар сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж буй жишээг энэхүү самбар улам тодотгож байна.
Өндөр-Улаан сум нь Монгол Улсад “Хуванцаргүй сум” болох зорилгын хүрээнд цагаан идээгээ хуванцар савнаас татгалзаж, мод, шил,төмөр саванд боловсруулах зэргээр олон сайн жишээг манлайлан хэрэгжүүлж байгаа билээ.


