Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ

ОХУ-ын алс дорнодын Камчатк дахь Крашенинников галт уул сүүлийн 500 гаруй жилийн хугацаанд анх удаа дэлбэрч, нэг шөнийн дотор зургаан км-ийн өндөрт үнс нурам цацжээ. 

Энэхүү дэлбэрэлт нь өнгөрсөн долоо хоногт болсон хүчтэй газар хөдлөлттэй холбоотой байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Уг байгалийн гамшиг нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг болсон бөгөөд олон сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн юм. Оросын Онцгой байдлын яамнаас хү ам суурьшсан газруудад ямар нэгэн аюул учраагүй гэж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.