ОУХМ Б.Батсуурь Энэтхэг улсын лигт тоглоно

Монгол Улсын волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Баттөрийн Батсуурь Энэтхэгийн “Ahmedabad Defenders” багтай гэрээ байгуулан, легионер тамирчнаар тоглохоор болжээ.

Ийнхүү тэрээр тав дахь улсдаа мэргэжлийн тоглогчоор хүч сорихоор болсон бөгөөд Энэтхэгийн волейболын өндөр хөгжилтэй, өрсөлдөөнтэй лигт эх орноо төлөөлөн оролцох нь түүний хувьд ч, Монголын волейболын спортын хувьд ч онцлох үйл явдал юм.

“Ahmedabad Defenders” баг нь 2018 онд байгуулагдсанбөгөөд 2022 онд анх удаа Энэтхэгийн лигт оролцон мөнгөн медаль хүртэж, дараа жил нь буюу 2023 онд аваргын алтан медаль, цомын эзэн болсон амжилттай баг. Мөн 2023 онд Клубуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Энэтхэгийг төлөөлөн оролцсон туршлагатай.
Спорт сонирхогчдын дунд “шал, тааз Батсуурь” хэмээх нэрээр мөнхлөгдсөн тэрээр өмнө нь Арабын Нэгдсэн Эмират, Тайвань, Мальдив, Азербайжан зэрэг улсуудад легионер тамирчнаар урилгаар тоглож байсан Монголын цорын ганц волейболын тамирчин юм.

Сэтгүүлч: О.УДВАЛ

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.