Дэлхийн 12 дугаар спортын наадам Чэндү хотын “Тяньфу” олон улсын хурлын төвд албан ёсоор эхэлснийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Шэнь Ичин пүрэв гарагийн орой зарлалаа.
Азидаа хамгийн томд тооцогдох дан модоор барьсан байгууламж болох 430 метр өндөр “Tianfu Roof” байгууламжид болсон нээлтийн ёслолыг 10 мянга орчим үзэгч үзэж сонирхсон байна.
Тэмцээний түүхэнд хамгийн олон тамирчин оролцох Чэндүгийн дэлхийн спортын наадамд дэлхийн 116 улс орон, бүс нутгийн 6679 тамирчин, албаны хүн оролцож, 3942 тамирчин спортын 34 төрлийн 256 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Хятад улс мөн тэмцээний түүхэн дэх хамгийн өргөн баг бүрэлдэхүүнээр буюу нийт 489 гишүүний 321 нь тамирчид оролцох аж.


