Эрчим хүчний хуулийн ажлын хэсгийн дэргэдэх гүйцэтгэх багийн ажил үргэлжилж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 80 дугаар захирамжаар байгуулагдсан Эрчим хүчний хуулиудыг шинэчлэх УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн дэргэдэх гүйцэтгэх багийн ажил үргэлжилсээр байна.

Ажлын хэсэг:

– Дулаан хангамжийн тухай бие даасан анхдагч хуулийн төслийг боловсруулж, 8 удаагийн хэлэлцүүлэг хийж, 150 компани руу хуулиа албан бичгээр хүргэж, санал авч, хуулиа сайжруулах ажлыг хийж байна.

– Төр монопол Цахилгааны зах зээлийг “Өрсөлдөөнт” зах зээл рүү шилжүүлэх тухай бие даасан анхдагч хуулийн төслөө 8 сард багтаан дуусгаж, 9 сард, хэлэлцүүлгүүдийг хийж, оролцогч талуудаас санал авч, сайжруулах ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна гэж УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.