“Барселона” клубын домгууд Монголд ирнэ

Сүбээдэй Стар Прожектс компани дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн алдарт Барселона клубийн Legends багийг Монгол Улсад урьжээ. Уг багийн бүрэлдэхүүнд тус клубийн домогт тоглогчид болох Роналдиньо, Карлес Пуйол, Ривалдо нар багтаж байгаа бөгөөд тэднээс гадна Барселонад тоглож байсан нийт 15 домогт тоглогч манай улсад зочлох аж.

Монголын хөлбөмбөгийн клубүүд болон үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт зохион байгуулах нь энэхүү үйл ажиллагааны гол зорилго юм. Тоглолт насны ангилалтай, хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр нь хэвлэлийн бага хурал хийхээс гадна зочид Монголын соёл, түүхтэй танилцана. Харин хоёр дахь өдөр нь нөхөрсөг тоглолт болно. Үйл ажиллагааны нарийвчилсан хөтөлбөрийг тун удахгүй олон нийтэд зарлах юм.

Энэ бол дэлхийн хэмжээний хөлбөмбөгийн домгууд нэгэн зэрэг Монголд багийн бүрэлдэхүүнээр зочлох анхны тохиолдол бөгөөд Монгол Улсыг дэлхийн тавцанд сурталчлах том боломж юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.