Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.08.11-08.17/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлага бүртгэгдлээ. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 55 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан байна. Нийт дуудлагын 46 нь объектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 хүчтэй салхи шуурга, 1 нь үер, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байв гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.