Ардчилсан намын ҮБХ-ны хурал хуралдуулах 168 гишүүний гарын үсэг бүхий шаардлага гардууллаа

Өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарт намын дүрмийн дагуу Үндэсний бодлогын хороог 14 хоногийн дотор хуралдуулах албан шаардлагыг ҮБХ-ны 168 гишүүний гарын үсгийн хамт УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, УИХ-ын гишүүн Б.Түвшин, УИХ-ын С.Эрдэнэболд болон ҮБХ-ны зарим гишүүдийн хамт гардууллаа.

Энэ талаар УИХ-ын С.Эрдэнэболд, “Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч болж ирсэн, парламентын 42 суудалтай Ардчилсан нам хамтарсан засгаас гарсан, ард түмний эрх ашигийг хамгаалах сөрөг хүчнийхээ ажлыг хүчтэй эхлүүлэх нөхцөлд түүхэн хариуцлагатай мөчтэй нүүр тулж байна.

Тиймээс Ардчилсан нам дотоод бүтэц, зохион байгуулалтаа яаралтай шинэчилж, ард түмнийхээ өмнө тулгамдсан гол асуудлууд болох авлига, эдийн засгийн уналт, данхар төрийн гаж тогтолцооны эсрэг бодитой, хүчтэй тэмцлийг эхлүүлэх үүрэгтэй. Өнөөдрийн шаардлага бол зөвхөн намын шинэчлэл төдийгүй улс орны хөгжлийг эрчимжүүлэх шинэчлэлийг эхлүүлэх улс төрийн дохио юм” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.