Япон улсын Токушима мужийн Анан хотноо зохион байгуулсан Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж, бахархам амжилт гаргалаа.Монгол Улсын баг тамирчид тийболын Азийн аварга боллоо
Баянгол дүүргийн “SK” клубийн тамирчид А хэсгээс шалгарч алтан медаль, Сүхбаатар дүүргийн “Demons” клубийн тамирчид мөнгөн медаль, Нийслэлийн “Peak” клубийн баг тамирчид Б хэсгээс шалгарч хүрэл медаль хүртлээ.
Монголын бейсбол, софтболын үндэсний холбооны баг тамирчид шагналт байрын эзэд болов. Монголын тамирчид ийнхүү Азийн аваргын дэвжээнд бахдам амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, медалийн тавцанд төрийн дуулал, алтан соёмбот далбаагаа мандууллаа.
