ОХУ-ын бензин, шатахууны нийлүүлэлт тогтвортой үргэлжилнэ гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 8 дугаар сарын 18-ны өдөр утсаар ярьж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

ОХУ бензин, шатахууны экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч, энэ хязгаарлалт Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилнэ гэж ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин илэрхийллээ.

Засгийн газрын тэргүүнүүд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар мөн ярилцав. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд тохирсон асуудлуудыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа талууд илэрхийлэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.