Төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” барина

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Амарсайхан нар Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төслийг хэрэгжүүлэх компанийн удирдлагуудыг  хүлээн авч уулзлаа.

“Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулах тус цогцолбор нь 58 мянган м2 талбайтай бөгөөд хориод нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулах боломжтой. Ингэснээр хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдраа чийрэгжүүлэн, олимп, тив, дэлхийн тэмцээн, уралдаанд оролцох тамирчдын орчин нөхцөл сайжрах юм. 

“Президент спорт цогцолбор” нь нэгэн зэрэг 1327 хүнийг нэвтрүүлж үйлчлэх багтаамжтай. Энэ нь өдөрт 4500-6000 хүүхэд залуус спортоор хичээллэж, 8000-10000 хүнд үйлчлэх боломжтой болно гэсэн үг юм. Спорт цогцолбор барих төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх аж. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.