Авлигыг мэдээлэх 110 утсаар 100 дуудлага хүлээн авчээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 08 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 45 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 73.33 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлсан байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 100 дуудлага хүлээн авсан хэмээн АТГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.