Ахиллис Монгол ОУБ-аас жил бүрийн 9-р сарын 3 дахь Бямба гарагт уламжлал болгон зохион байгуулдаг “ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ-УЛААНБААТАР” марафон 9-р сарын 20-ны Бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.
“Ахиллис монгол клуб” нь “Ахиллис интернэшнл” олон улсын байгууллагын Монголын салбар хорооны албан ёсны бүлэг юм. Энэхүү байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг спортоор дамжуулан хөгжүүлж, тэдний сайн сайхан байдалд хувь нэмрээ оруулах зорилготой.
Эрүүл амьдралын хэв маягийг түгээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн, бусдад урам зориг итгэл найдвар бэлэглэхийг хүсвэл тус марафонд оролцохыг зохион байгуулагчид уриалж байна.

9-р сарын 1-ний өдрөөс өмнө та бүх зай төрөлд хямдралтай үнээр бүртгүүлэх боломжтой.
Бүртгэлийн холбоос: https://achilles.marathon.mn![]()
Холбогдох утас: 70131777, 80683355, 99081118



