Хүртээмжтэй орчныг бүтээхэд туслах цоо шинэ платформ бий болжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун хүртээмжтэй орчныг бүтээхэд туслах цоо шинэ нээлттэй өгөгдлийн платформ бий болгожээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшин хүмүүс, тэрэгтэй хүүхдээ түрээд явж буй ээжүүд, явган алхаж хэн бүхэнд хотын гудмаар явахад ямар нэгэн саад заавал тулгардаг. Бид тэдгээр асуудлыг хаана, хэнд хандаж шийдүүлэх, мэдээлэх ёстойгоо ч мэдэхгүй уурлаж бухамдаад л өнөөх зам, гудамжаараа явсаар байдаг. Тэгвэл эдгээр хүртээмжгүй, стандартгүй явган хүний зам, барилгын хаалга, шат зэргийг www.inclusivedata.mn сайтад мэдээлснээр хүртээмжийг бий болгож, шийдэлд хүрэх гарц нээгдэж байна.

Та саадтай байгаа газрын хаяг, төрлийг сонгон, утсаараа зураг дарж оруулснаар таны илгээсэн мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргэн шийдвэрлүүлэх юм.

Хамтдаа хүртээмжтэй орчин бүтээхийг хүсвэл inclusivedata.mn – Хүртээмжийн мэдээллийн систем сайт руу хандаарай.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нь хүртээмж, орчны аюулгүй байдал, стандарт, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлын хүчтэй джж хоолой болж буй төлөөлөл юм. Тэрээр, ГЭРЭЭСЭЭ ГАРЦГААЯ нөлөөллийн аяныг санаачлан хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшид гэрээсээ гарахад тулгардаг саад бэрхшээлүүдийг шийдэхээр Хотын дарга, дүүргийн засаг дарга нартай хамтран ажиллаж байгаа юм.

Мөн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх хөрөнгийг төсөвт суулгах, түүнийгээ нээлттэй мэдээлдэг болох зэрэг олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.