Хамгийн нимгэн iPhone 17 Air загвар 9-р сард худалдаалагдаж эхэлнэ

Apple-ийн iPhone 17 цуврал (17, 17 Air, 17 Pro, 17 Pro Max) 2025 оны 9-р сард танилцуулагдаж, 9-р сарын 19-нөөс худалдаанд гарахаар болжээ.

Загвар дизайны хувьд iPhone 17 нь маш нимгэн гэдгээрээ онцлог юм. Тодруулбал, iPhone 17 Air нь ойролцоогоор 5–6 мм нимгэн, нэг ширхэг камертай, eSIM дэмждэг, Wi-Fi 7 болон Apple-ийн өөрийн 5G модемтой байна гэж таамаглагдаж байна.

Харин iPhone 17 Pro / Pro Max нь хэвтээ байрлалтай камерын блоктой, илүү бат бөх материал ашигласан, “зэс/улбар шар” зэрэг шинэ өнгө нэмэгдэж байгаа аж.

Үнийн хувьд:

iPhone 17 стандарт: $899 орчим

iPhone 17 Air: $950 орчим

iPhone 17 Pro: $1,199 орчим

iPhone 17 Pro Max: $2,300 хүртэл



Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.