Хятадын мэс заслын эмч нар гахайнаас хүнд уушги шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ.
Хятадын Гуанжоу хотын Амьсгалын замын өвчин судлалын төвийн судлаачдын мэдээлснээр, тархи нь үхэжсэн хүнд шилжүүлэн суулгасан гахайн уушги 216 цагийн турш /есөн хоног/ халдвар авалгүй хэвийн ажилласан байна.
Гуанжоугийн судалгаанд бичсэнээр, сүүлийн үед гахайнаас хүнд зүрх, бөөр шилжүүлэн суулгахад ахиц дэвшил гарсан боловч уушги нь “анатомийн болон физиологийн нарийн төвөгтэй” байдлаасаа шалтгаалан бэрхшээл үүсгэдэг байна. Түүнчлэн уушги нь гаднах агаартай шууд харьцдаг нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин 22 сартай, 70 кг жинтэй Бама Шиан нэртэй эр гахайнаас 39 настай эрэгтэй өвчтөнд шилжүүлэн суулгасан генийн хувиргалттай уушги хэвийн ажиллаж байгаа бөгөөд долоо хоногийн туршид хяналт шинжилгээ хийжээ.
Амьтны эрхтнүүдийг хүнд шилжүүлэн суулгахыг ксенотрансплантаци гэж нэрлэдэг бөгөөд үүнийг дэлхий дахинд нүүрлэж буй эрхтний хомсдолыг шийдвэрлэх боломжит шийдэл хэмээн үздэг.
