БНСУ-ын Үндэсний Ассамблей Лхагва гарагт Бага, дунд боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, 2026 оны гуравдугаар сараас эхлэн сурагчид гар утас болон бусад электрон төхөөрөмжийг хичээлийн танхимд ашиглах боломжгүй боллоо.
Өмнө нь БНСУ-ын сургуулиуд өөр өөрсдийн журмын дагуу сурагчдын ухаалаг утасны хэрэглээг хязгаарладаг байсан бол одоо хуулийн заалт болон хэрэгжихээр болжээ.
Гэхдээ энэ хориг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хамаарахгүй бөгөөд тэд шаардлагатай үед электрон төхөөрөмжийг боловсролын зорилгоор ашиглаж болох аж.
Залуусын төлөөлөл энэ шийдвэрийг хүний эрхийг зөрчсөн асуудал хэмээн шүүмжилж байгаа аж.
Эх сурвалж: The Korea Times
