Хөвсгөл: Жаргалант сумын ЕБС-ийн шинэ сургуулийн барилга нээлтээ хийлээ

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр 640 хүүхдийн багтаамжтай, спорт заалтай шинэ сургуулийн барилга албан ёсоор нээлтээ хийж, хүүхдүүдээ хүлээн авлаа.

Боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажил Хөвсгөл аймагт 192,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 28 барилга баригдаж байна. Үүнд:

– ЕБС-ийн барилга-14,

– СӨБ-ийн барилга 6,

– Дотуур байрны барилга -6,

– Политехникийн коллежийн барилга-1,

– Ариун цэврийн байгууламж нийт 97 обьектод хийгдэхээс 21 цэцэрлэг, 48 сургууль, 28 дотуур байранд хийгдэж, 36 обьект ашиглалтад бүрэн ороод байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.