ОУХМ Г.ХАНДСҮРЭН: “Тэмцээндээ 5-р байр эзэллээ, сэтгэл дундуур байна.
6 улсын / Монгол, Хятад, Тайпей, Өмнөд Солонгос, Макао, Хонго Конг/ дунд зохиогдож буй Зүүн Ази тивийн АШТ-д хэсгийн 2 тоглолт буюу
-Тайпей (25:15/25:22/25:22 хожигдол ),
-Хонг Конг (25:23/25:23/26:28/23:25/11:15 хожигдол),
5-р байрын төлөөх 1 тоглолт
-Макао (25:11/25:12/ 25:18) хожил) мөн 14 тамирчин бүгд талбайд гарч тоглов.
Нийт 5 хоногт, 3 тоглолт хийлээ.
…Чухал юм зөндөө сурлаа, байдлыг хүлээн зөвшөөрлөө, сэтгэл зүйн хувьд ахицтай байлаа, ойрд үзээгүй алаантай финалын тоглолт үзэж нүд тархиа сэргээж авлаа.
… Лиг удахгүй эхлэх нь. Шигшээгийн охид 2 олон улсын тэмцээнд явсан 4 сарын бэлтгэлтэй байгаа гэхээр лигээх алаан болох байх. Удахгүй нэг багаас тоглоно оо гээд л зарлана даа..
…Өө тийм бас бид нар улсын мөнгөөр явдаггүй, явж ч байгаагүй! Энд тэндээс мөнгө босгодог гэж ойлгосон. KFC MONGOLIA энэ удаад явах зардалд бодит хөрөнгө оруулалт хийлээ. Өмнөх тэмцээнд СҮҮ ХК бодит хөрөнгө оруулалт хийж ивээн тэтгэлээ. Улсаас нэг төгрөгийн цалин аваагүй учир, та бүхэн минь тайван байна уу? Та бүхний татварын мөнгөөр жуулчин хийгээгүй юм шүү. Хүссэн үр дүнгээ бас харуулж чадаагүй болохоор өөр хэлэх зүйл, нүүр байдаггүй ээ…
Дэмжсэн бүх хүмүүсдээ баярлалаа. Шигшээ багийн энэ оны тэмцээн үүгээр дууслаа. Дэмжсэн та бүхэндээ үнэхээр их баярлалаа” гэв.
