УИХ-ын чуулганы 2025.05.16-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” батлагдсан. Үүнтэй холбоотойгоор өчигдөр буюу 2025.09.01-нд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарж Банкны хар жагсаалтыг хүчингүй болголоо.
Уг тушаалын дагуу Банкууд болон, банк бус санхүүгийн байгууллагууд системдээ өөрчлөлт оруулж, 9 сарын 10-наас албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.
Зээлээ цаг хугацаанд нь төлж байгаа иргэдийг урамшуулдаг, оноо нь нэмэгддэг тогтолцоо бий болох бөгөөд зээлийн хүү, зээлдэгчид тавигдах барьцаа хөрөнгийн шаардлага буурах юм.
Зээлийн оноо нь зөвхөн Монгол улсад хэрэгжиж буй тогтолцоо биш санхүүгийн салбар нь хөгжсөн бүх орнуудад үйлчилдэг систем юм.
