Төв аймгийн Батсүмбэр суманд “Багийн бага сургууль” төслийг хэрэгжүүлнэ

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр, Үдлэг багт “Багийн бага сургууль” төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгууллаа.

Тус гэрээнд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Боловсролын газрын дарга Ц.Нарантуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон хөрөнгө оруулагч “Номин холдинг” ХХК-ийн удирдлага нар гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр алслагдсан багийн хүүхдүүд амьдарч буй газраасаа чанартай боловсролыг эзэмших боломж бүрдэх юм.

Төслийн зорилго нь алслагдсан багуудад хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй сургууль, цэцэрлэгийн цогцолборуудыг барьж байгуулах замаар 2-10 насны хүүхдүүдийг өөрийн гэртээ ойр, амьдарч буй багтаа сургуулийн өмнөх болон бага боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.