Амьтдыг хамгийн ойроос харж, хүрч үзэж болдог “Amazing zoo park” өдөрлөг 9-р сарын 6,7-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болох гэж байна.
Уг өдөрлөгт хүрэлцэн ирснээр 400 гаруй амьтдад хүрч, тэвэрч болох бөгөөд бүх насныханд нээлттэй аж.
“Амазон” амьтны дэлгүүрийн үүсгэн байгуулагч М.Өлзийтөмөр:
“Уг өдөрлөгийг цирктэй андуураад байгаа. Тийм биш шүү. Уламжлалт амьтны хүрээлэн нь торны, шилний цаанаас харуулдаг бол бидний зохион байгуулж буй өдөрлөгт амьд харилцааг бий болгох боломжтой буюу амьтдад хүрч, илж болдгоороо онцлог. Дэлхийн бугын төрөл дундаа хамгийн алдартай Сика бугын төл янзага саяхан ирлээ. Энэ маш ховор төрлийнх, янзага байх үеийн цоохор толбо нь томорсон ч арилдаггүй, маш хөөрхөн. Уг янзаганд хүүхдүүдээс санал авч, Монгол нэр өгөхөөр төлөвлөж байгаа. Мөн Монгол улсад хоёр дахь удаагаа арслангийн гүег ирж байна. Тэрхүү гүегийг эх орондоо нутагшуулахаар төлөвлөж байна” гэв.
Тоглолтын тасалбар 40.000 төгрөг ба 0-3 насны хүүхдүүд үнэгүй орно. Анги хамт олноороо ирвэл тусгай хөнгөлөлт эдлэх боломжтой.


