М.Энхцэцэг: Нарны панель-батарей аймаг, сумдыг хөлдөхөөс аварна

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

“Эрдэнэт дэд станцад саатал гарч, 8 аймаг, 147 сум, Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан тасарчээ. Энэ асуудал өвлийн улиралд тохиолдвол том аюул. Аймаг, сумын төвүүд хөлдөх эрсдэлтэй.

Иймд эдгээр аймгуудад нарны панель-батарей тавьж, цахилгаан хангамжийг найдваржуулах ёстой.

Монгол улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн төвүүдэд 10 МВт-ын нар, 20 МВт.цаг-ын батарейг хувийн хөрөнгө оруулалтаар барих ажил тусгагдсан.

Эдгээр төслийг 4-5 сарын дотор, 1 кВт.цаг цахилгааныг хямд буюу 6-7 центээр барих боломжтой.

Нарны панель, батарейны инвертор бие даан ажиллах чадвартай байх ёстой.

Доорх зурагт үзүүлснээр Хөвсгөл, Завхан, Говь-Алтай аймгуудын нарны станцууд аймгуудыг цахилгаанаар түр хангаагүй байна гэдэг нь инвертор нь “Grid following” буюу сүлжээ байхгүй бол ажилладаггүй гэсэн үг.

Нарны станцын инвертор нь “Grid forming” буюу сүлжээ тасарсан ч бие даагаад ажилладаг чадвартай байх ёстой.

Жишээ нь саяхан Замын-Үүдийн шугамд тасралт гарахад энэ шугамд холбогдсон нарны станц ямар ч асуудалгүй Замын-Үүдийг түр хугацаанд цахилгаанаар хангасан.

Иймд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад “Grid forming” буюу бие даан ажиллах чадвартай Нарны станц-Батарейг суурилуулж, аймаг, сумдыг хөлдөхөөс аврах ёстой” гэв.


Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.