О.Саранчулуун: Протез, ортопедын мэргэжилтэн бэлтгэхэд БНЭУ-тай хамтран ажиллана

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Атул Малхари Готсурвэтэй хамтын ажиллагааны санал солилцлоо.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

“Өнгөрсөн жил хоёр улсын Засгийн газар хамтран 650 хүнд хиймэл хөл үнэ төлбөргүй хийж өгөх төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Цаашид протез, ортопедын мэргэжилтэн болон шаардлагатай хүний нөөц бэлтгэх, туршлага солилцох тухай санал, мэдээлэл солилцож хамтын ажиллагаагаа бататгахаар боллоо.

Энэ жил Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд:

– Анхны газрын тос боловсруулах үйлдвэр барих 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон.

– Зэс, нүүрс экспортын шинэ зам, туршилтын ложистикийн коридор байгуулах асуудалд дэмжлэг үзүүлж байна.

– Энэтхэгийн Ерөнхий сайд асан Ражив Гандийн нэрэмжит политехник коллежийг байгуулсан.

– ICCR тэтгэлэг – Энэтхэгийн их дээд сургуульд инженер, анагаах ухаан, мэдээллийн технологи, соёл урлагийн чиглэлээр сурах жил бүрийн тэтгэлэг.

– I-TEC хөтөлбөр – Богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгтэй сургалтаар Энэтхэгт сургадаг.

– Мөн жил бүр 18-40 насныхан сонирхсон мэргэжлээрээ суралцах боломжтой бүрэн тэтгэлэг зарлагдаж олон зуун оюутан амжилттай суралцаж байна” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.