Монголын кино урлагийн зөвлөл “Баавгай болохсон” УСК-г Оскарт явуулахаар боллоо

Монголын Кино урлагийн зөвлөл өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, “Баавгай болохсон” уран сайхны киног Оскарын шагнал гардуулах ёслолын Гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд эх орноо төлөөлөн оролцох шийдвэрийг гаргажээ.

Уг киноны найруулагч П.Золжаргал энэхүү уран бүтээлээ Оскарт тэнцээгүй талаараа нээлттэй мэдээллэж байсан нь олон нийтийн анхаарлыг татжээ. Ийнхүү Кино урлагийн зөвлөл олон нийтийн санал шүүмжээс үүдэн тус бүтээлийг Оскарт илгээхээр болжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.