УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Түнхэл тосгоны цагдаагийн албанд туулах чадвар өндөр цоо шинэ Toyota Land Cruiser 78 маркын автомашин хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: “Манай Түнхэл тосгон 3500 гаруй хүн амтай, дээр нь зуны улирал гэлтгүй гадаад дотоодын аялал жуулчлал хөгжиж буй бүс нутаг бөгөөд, уул уурхай, мод, самар гээд хүн байгалийн олон асуудлууд хөвөрдөг тосгон.
Тиймээс хэдийгээр тойргийн гишүүн биш ч гишүүн болсон цагаасаа нутаг орондоо хэрэгцээ шаардлагатай зүйлсээс бага ч атугай шийдвэрлэж өгөх сөн гэж зорьсондоо хүрлээ.
Нутгийн иргэд олон нийтийнхээ амар амгалан байдлын төлөө 40км радиуст цаг наргүй давхиж байдаг цагдаагийн албан хаагчдын маань ажил үйлс өөдөө дээшээ, алтан шар зам өлзийтэй байх болтугай” гэв.



