“Чимээгүй хотын жолооч” УСК Монголыг төлөөлж “Оскар”-т өрсөлдөнө

“Академи авардс” буюу 98 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох киногоор Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” (Silent city driver) уран сайхны кино шалгарчээ.

“Академи Авардс”-ын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах Үндэсний сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүний зарыг олон нийтэд нээлттэй зарлан, гишүүнээр ажиллах хүсэлтэй уран бүтээлчдийн материалыг хүлээн авч хорооны бүрэлдэхүүнийг наймдугаар сард байгуулсан.

Тус хороо нь 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр хуралдан, ирүүлсэн кино уран бүтээлүүдтэй танилцаж, ийнхүү тус киног шалгаруулжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.